Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж буй барилгын сунадаг автокран 12.52 цагийн үед унажээ. Энэ үеэр барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.