Японд зам тээврийн ноцтой осол гарч, монгол иргэн нас баржээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. ГХЯ-ны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлээд ажиллаж байна. Уг зам тээврийн ноцтой осол нь өнгөрсөн тав дахь өдөр буюу зургадугаар сарын 17 болсон" гэдэг тайлбар мэдээллийг өглөө .