Цагдаагийн байгууллагаас сошиал сүлжээнд цацагдсан өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ балмадаар зодож буй бичлэгт шалгалтын ажиллагааг хийж байна. Урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруй хугацааны өмнө гарсан хэрэг явдал болохыг тогтоожээ. Одоо асуудалд холбогдсон, хохирсон хүүхдүүд болон хохирогч хүүхдээс хуульд заасны дагуу мэдүүлэг авах ажиллагаа хийж буй гэнэ.