Баянзүрх дүүргийн I хороо буюу “Сансарын тунель” орчимд өчигдөр 12.00 цагийн үед нийтийн тээврийн автобус шатжээ. Тодруулбал, “Тэнүүн-Огоо” компанийн автобусны хөдөлгүүрийн хэсэгт гал гарсан байна. Тухайн үед автобусанд байсан таван зорчигч аюулгүй буусан гэнэ. Жолооч нь Онцгой байдлын албанд дуудлага өгч хүлээх хооронд гал улам авалцаж, нэмэгдсэн аж. 10 гаруй минутын дараа Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, галыг унтраасан бөгөөд шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байгааг тус ангиас мэдээллээ. Ташрамд дурдахад, Улаанбаатарын хэмжээнд одоогоор 19 компанийн эзэмшлийн 1000 орчим автобус нийтийн тээвэрт үйлчилдэг бөгөөд насжилтын хугацаа нь дууссантай холбоотойгоор 850 гаруйг нь актлах хэрэгтэй болсныг НЗДТГ-аас өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байв.