“Транс” банкны хувь эзэмшигчид болон “Инфрастракчер” компанийн хооронд маргаан дэгдэж, бүтэн жилийн турш дуу лиан дэгдсэнийг уншигчид санаж буй байх. Тус банкны 51 хувийг эзэмшдэг дээрх компанийн захирал В.Армин хэмээх Швейцарийн иргэн болон түүний томилсон гүйцэтгэх захирал А.Е.Новожилов нар мөнгө угаасан байж болзошгүйгээс гадна хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдон хил даван алга болсон. Ингэхдээ “Оюуны ундраа” компанид эзэмшдэг хувиа нууцаар худалдаад явсан билээ.
Уг нь хувьцаагаа худалдахаар бол эхлээд бусад хувь цаа эзэмшигчдэдээ санал болгоно, маргаан дэгдвэл арбитрын шүүхээр шийдүүлнэ хэмээн гэрээ хийсэн байсан. Энэ дагуу уг маргааныг арбитрын шүүхээр шийд вэрлэж, “Инфрастракчер” компанийнхан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэжээ. Шүүхийн энэ шийдвэрийг “Оюуны ундраа”-гийн тал эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд хандсан бөгөөд тус шүүх “Арбитрын шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэсэн байна.