“ICE TOP” хамтлагийнхан бямба гарагт “Миний нийслэл” шоу тоглолтыг сүр дуулиантай зохион байгуулсныг бид мэднэ. Харамсалтай нь, шоу тоглолтын үеэр ноцтой зөрчил гарлаа. ЦЕГ-ын Хар тамихитай тэмцэх газраас Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны зургадугаар сарын 18-ний өдрийн 12.00 цагаас 01.10 цагийн хооронд зохион байгуулсан “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолтын үеэр 20 хүнд биологийн дээж тавьж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 3 иргэнийг саатуулсан байна. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст, шилжүүлсэн гэнэ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.