Амралтын өдрүүдэд ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган холбогдсон осол 6 бүртгэгдсэн
- Мотоциклтой осол 1 бүртгэгдэж
- Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
- Зорчигч 1 бүртгэгдсэн
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн. 5 хүн гэмтсэн байна,
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн, .1 хүүхэд амь хохирсон байна.
- Мотоциклтой осол 1 бүртгэгдсэн 1 хүний амь хохирсон
- Явган зорчигч мөргөсөн 1 бүртгэгдсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 207 орон нутагт 41 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан талаар албаныхан мэдээллээ.