Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дахь “Шинэ нүхэн гарц” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд живсэн тухай дуудлагыг өчигдөр 12:03 цагт ОБЕГ-т хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан очиход Ланд круйзер-105 загварын суудлын автомашин 2 метр орчим гүнтэй тогтоол усанд живж, жолооч А /32, настай, эрэгтэй/, зорчигч Г /37настай, эмэгтэй/ нар автомашины бүхээг дээр гарсан байсныг 20 минут ажиллан, аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.