Монголын төдийгүй хүн төрөлхтний түүхийн гэрч болсон хосгүй үнэт өв соёлд шуналын сэтгэлээр халдаж сүйтгэх явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдлээ. Ямарваа нэгэн байдлаар халдлагад өртөөгүй музей ч гэж бараг үгүй боллоо.
Ийм сувдаг, хамгийн мунхаг гэмт хэргийг хууль хяналтынхан яагаад таслан зогсоож чадахгүй байна вэ? Одоо бүр цагаандаа гарч, гэмтнүүд өвөг дээдсийн булш бунханд довтлон ухаж төнхөх болж.
Үүний нэг жишээ нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дахь Эрхэл нуурын хөвөөг дагасан хиргисүүрийг үл мэдэгдэх хүмүүс ухаж, манай тооллын III зуунд хамаарах чулуун байгууламжийг бүрэн тонож сүйтгээд, хамгийн сүүлд үлдсэн хоёрхон ширхэг буган чулуун хөшөөг ухаж гаргаад, авч явахаар бэлтгэсэн байсныг аялал жуулчлалын “Нома дик экспедишнз Монголиа” ХК-ийн аяллын группийнхэн илрүүлж, орон нутгийн захиргаанд нь мэдэгдэж хам гаалалтад авахуулсан байна.
Иймэрхүү гэмт хэрэг үйлддэг хүмүүсийн тусгай сүлжээ бий болсон төдийгүй хил, гааль, цагдаа хийгээд энэ бүхнийг харж хандаж байх ёстой зарим ажилтан ч гэмт бүлэглэлд нэгдсэн байдаг гэлцэхийг шударга, үнэнч хууль сахиулагчид анхаарах цаг болжээ.
Ш.АЛТАЙ