БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 7 БАЙРШИЛД 2595.4М2 ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИАД БАЙНА Баянгол дүүрэг 2022 онд иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт /ДТХО/-аар хэд хэдэн байршилд нийт 9383.14м2 явган хүний замыг шинээр тавих, засварлахаас гадна хашлага хийхээр төлөвлөсөн. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд 2022 оны ДТХО-аар 2595.4м2 явган хүний зам хийгээд байна. Үүнд:
- 178 дугаар цэцэрлэг урд
- 50-р байрны зүүн урд талын уулзвараас хойш 69 дүгээр байрны зүүн талын уулзвар хүртэлх
- Улаанбаатар Төмөр зам, Нэгдүгээр цэцэрлэгийн урд хэсэг
- Төмөр замын бүжгийн чуулгын зүүн хойд өнцгөөс 6 дугаар байр хүртэл
- ТБД андуудын ар тал, Төмөр замын бүжгийн чуулгын зүүн хойд өнцгөөс 6 дугаар байр хүртэл
- 7/3 байрны зүүн талаас Баруун 4 зам хүртэл
Хасбаатарын гудамж 9 дүгээр байрны урд буюу 77 дугаар цэцэрлэгийн баруун хойд үзүүрээс 1 дүгээр байрны ард талын шат хүртэлх замыг хийгээд байна. Мөн дүүргийн 25 дугаар хороо “Голден парк” хотхоны автобусны буудлын урд хэсэгт 382м2 явган хүний зам тавихаар талбайн бэлтгэл ажлыг хангаад байна. Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе