Энэ долоо хоногт ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 835 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 15 орон нутагт бүртгэгдсэн байна.
Ослын улмаас 7 хүн амь хохирсноос мотоциклтой 4, автомашинтай онхолдох 2 хүн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган холбогдсон осол 11 бүртгэгдсэн
- Мотоциклтой осол 2 бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
- Мөргөлдсөн осол 3 бүртгэгдсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 10 осол бүртгэгдсэн. 3 хүн амь хохирч, 11 хүн гэмтсэн байна,
- Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдсэн, .
- Мотоциклтой осол 6 бүртгэгдсэн 4 хүний амь хохирсон
- Хүүхэд өртсөн осол 5 бүртгэгдсэн
Хүүхэд өртсөн 6 осол бүртгэгдэж 6 хүүхэд гэмтсэн байна. Насны хувьд 5-11 насны хүүхэд байна. Үүнээс орон нутагт 2 нийслэлд 4 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 532 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 428 орон нутагт 105 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан талаар албаныхан мэдээллээ.