Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт орших “Алтай” зочид буудалд хоёр иргэн амиа хорлосон хэрэг энэ сарын 1-2-нд шилжих шөнө гарчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгах явцад өрөөнөөс нь “Энэ насандаа хамт амьдарч чадахгүй бол дараа насандаа хамт амьдаръя” гэсэн утгатай гэрээслэл олдсон бөгөөд тэд 25, 24 настай үр хүүхэдгүй гэр бүл байжээ. Тэдний цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон байна.Тэд хөлсөлсөн өрөөн дотроо өөрсдийгөө боомилсон байсан аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэр хоёр нэлээд их хэмжээний өрөнд орсон учраас амиа хорлоход хүрсэн байж болзошгүй гэнэ.