Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийнхэнтэй холбоотой асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн тухай хэвлэлүүд өнгөрсөн зун жин шуугисан. Түүний дараахан буюу энэ сарын 1-нээс тус үйлдвэрийн Оросын талын захирал буюу ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Александр Петрович Фоменког АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 1-нээс эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж буй юм. Эдгээр хэрэг хэрхэж буй талаар эргэн сурвалжиллаа.
Х.НАРАНХҮҮГИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОР АРГАЛСАН УУ
УИХ-ын гишүүн Х.Наранхүүг төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000- 2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан, үйлдвэрт олон компани, хүмүүсийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдсон талаар бид мэдээлж байсан. Түүний энэ үйлдэлд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа. Улмаар түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, эд хөрөнгийг нь битүүмжилж, хилээр гарахыг нь хориглосон хэмээн бичиж байсан. Харин тэрбээр энэ бүх мэдээллийг үгүйсгэж буй юм. Энэ хэргийг “Өршөөл үзүүлэх тухай 2006, 2009 онд батлагдсан хоёр хуулийн аль нэгийнх нь үйлчлэлд хамрагдана” гэж албаны хүмүүс өгүүлж байсан. Түүгээр зогсохгүй уг хэрэгт Монголбанкны ерөн хийлөгч Л.Пүрэвдоржийн гэм буруутай гэх үйлдэл бага” гэж мэдээлж байсан билээ.
Харин өнгөрсөн баасан гаригт АТГ-аас Х.Наранхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Учир нь түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 17-нд дуусчээ. Түүний үйлдсэн албан тушаалын гэх хэрэг хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар таван жил байдаг. Зарим хуульч Албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ийм богино байж болохгүй гэж үздэг юм билээ. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг уртасгах хэрэгтэй гэдэг ч хуульд өөрчл өлт оруулахаас нааш шийдвэрлэх боломжгүй нь ойлгомжтой. Уг нь АТГ-аас Х.Наранхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусахаас өмнө Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин тус газраас уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэсэн үү, ямар нэгэн нэмэлт ажиллагаа хийлгэх нэрээр хэд хэдэн удаа буцааж байсан юм байна.
А.П.ФОМЕНКОД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ ШИНЖЭЭЧ ТОМИЛЖЭЭ
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.П.Фоменкод холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байна. Тэрбээр 2009 оны гуравдугаар сараас Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэг жийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг албан тушаалаа ашиглан танил та лынхаа компанид давуу эрх олгож, тен дерт шалгаруулсан хэрэгт буруутгаж буй гэсэн. “Түүнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа, ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэж АТГ-ынхан өгүүлж буй юм. Юутай ч түүнийг хилээр гарахыг хориглосон сурагтай.
Мөн А.П.Фоменко албан тушаал, эрх мэдлээ урвуулснаас хэдий хэмжээний хохирол учирсан талаар дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагаас шинжээч томилж, шаардлагатай бичиг баримтыг хянуулж буй гэнэ. Тэрбээр 1979 онд Москвагийн ган хайлшийн дээд сургуулийг Металлургийн үйлдвэрлэлийн авто мат жуулалт мэр гэж лээр төгссөн юм байна. 1979-1984 онд “Красный Октябрь” үйлд вэрт, 1984-1999 онд Беларусийн металлургийн үйлдвэрт ажиллаж байжээ. 2005 онд “ФГУП ПО Баррикады” компанийн Ерөнхий захирлын нэгд үгээр орлогчоор томилогдож, 2006 оноос Волгоград мужийн хурлын депу татаар сонгогдсоны зэрэгцээ тус мужийн “Красный Октябрь” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэнэ.
Г.ОРЧЛОН