Зартай залилагч Доусон Горли буюу “хуурамч Клэй Томпсон” дахин “Голден стэйт уорриорз” багийн тоглолтыг үзэх боломжгүй болжээ. Багийн зүгээс түүнийг “Chase” ордонд орох эрхийг насан туршид нь хасав.
SFGATE сайтын мэдээлснээр Д.Горли өнгөрсөн мягмар гарагт болсон финалын тав дахь тоглолтын өмнө өөрийгөө “Уорриорз” багийн хамгаалагч К.Томпсон гэж итгүүлэн ордонд нэвтрэн тоглолт үзсэнээс гадна талбайд бие халаалтын үеэр гарсан нь тодорхой болсон юм.
“Өөрийн хэн болохыг нууж, бусдын эрхээр спортын ордонд нэвтэрсэн энэхүү этгээдийг дахин манай баг болон нөөц багийн тоглолтыг үзэх эрхийг насан туршид нь хаслаа” хэмээн “Уорриорз” албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
Бэлтгэсэн Н.Энх