15 сая орчим тарьц, суулгац нийлүүлдэг гэсэн стататистик бий. Тэрбум мод тарих зорилтдоо хүрэхийн тулд энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж, жилд багадаа 100-150 сая тарьц, суулгац нийлүүлэх шаардлагатай гэж тооцоолсон. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ 57 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах болжээ. Эдгээр аж ахуйн нэгж нь Богдхан уулын дархан цаазат газар орчимд мод үржүүлэх бөгөөд яамнаас газар болон санхүүжилтийн асуудлыг нь шийдэх аж. Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо үүнд оролцож, төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах нь.