Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, ажил үйлсээрээ манлайлсан хүмүүсийг таниулах, урамшуулах зорилгоор “Дэлхийн энхийн их наадам”, “Монгол уламжлалын академи”, “Дэлхийн монголчуудын чуулган” төрийн бус байгууллагаас Энхийн шагнал бий болгосон юм. Эл ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгуулав. 10 дахь удаагийн шалгаруулалтад 30 хүнийг нэр дэвшүүлснээс хоёрдугаарт шатанд Гавьяат тамирчин Б.Гангаамаа, М.Анхцэцэг, археологич Д.Эрдэнэбаатар, Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх, “Эх түүхийн жимээр” нэвтрүүлгийн зохиолч М.Жавзансүрэн, “Хустайн цогцолборт газар” төрийн бус байгууллагын захирал Н.Банди, “Бид чадна” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Отгонтуяа, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх нар шалгарч, шилдгийн шилдгээр нь Мон¬гол орны хоймор нутгийг хамгаалагч тодорлоо. Байгаль хамгаалагч Ж.Төмөр¬сүхийг ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав гэдгээр хүмүүс эчнээ танина. Тэрбээр Хорьдол сарьдагийн нуруу, Тэнгис, Шишгэдийн ай сав, Улаан тайгыг хамарсан бүс нутгийг 31 жил хамгаалахдаа мэргэжил нэгтнүүдийнхээ нэр хүндийг өргөж, байгаль хамгааллын чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлсэн байна. Байгаль орчны салбарын хүн Энхийн шагнал хүртсэн анхны тохиолдол нь энэ юм.