Бурхан багшийн их дүйчэн өдрөөр шуудайд хийсэн эмэгтэй хүний цогцос олдсон талаар цагдаагийнхан мэдээлэв. Тодорхой хэлбэл, өчигдөр 15.00-.16.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутан дэвсгэрт байрлах хогийн цэг дээр шуудайд хүн хийгээд хаясан байна гэх дуудлага иржээ. Цагдаагийнхан цогцсыг задлан шинжилгээнд өгч, хэрэгтнийг хайж эхэлсэн байна. Улмаар хэд хэдэн хүнийг сэжиглэж тандаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.