Усан парк болон орон сууц барьж буй “M&G констракшн” ХХК нь Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчиж, улсын онцгой хамгаалалттай бүсэд барилга барьж буй тул БОАЖЯ-наас газрын эрхийг нь цуцлах шаардлагыг НЗДТГ-т энэ оны дөрөвдүгээр сард хүргүүлсэн. Гэвч НЗДТГ-аас одоо хүртэл хариу мэдэгдэл өгөөгүй талаар албаныхан хэллээ. Мөн МХЕГ-аас шалгахад тус компанийнхан барилга барих зөвшөөрлөө аваагүй байсан тул үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлжээ. Гэвч МХЕГ-ын шаардлагыг биелүүлээгүй, барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан тул албаныхан эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж “Үр дагаврыг албадан арилгуулах” захирамж гаргуулсан байна. Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан барилгын ажиллагааг албадан болиулах талаар эх сурвалж мэдээллээ.