Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр Хэнтий аймагт ажиллажээ. Ингэхдээ тус аймгийн Биндэр сумын сум дундын ойн анги, байгаль орчин, аялал жуулчлалын газар болон БОАЖЯ-ны харьяа газруудын ажилтан, албан хаагчидтай уулзаж, салбарын төлөөлөлтэй санал солилцов.
Үргэлжлүүлэн Хэнтий аймгийн Дадал сум, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт ADB-ийн санхүүжилтээр баригдах “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор төсөл, Дадал сумын хогийг цэгийг шинэчлэн байгуулах ажлуудтай газар дээр нь очиж танилцан ажлаа үргэлжлүүлж байна.