“Зоос” банк дампуурч, харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироосон хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий болон Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Ш.Чуданжий нарт холбогдох хэргээс “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр болсон.
Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр яллах дүнэлт үйлдэн харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгаж буй. Яллагдагч нарт холбогдох хэргийг тус шүүх өнөөдөр 09.30 цагт хянан хэлэлцэхээр болжээ.