Говийн аймгуудаас сонгогдсон болоод байгаль орчны чиглэлээр ажилладаг 15 гишүүн нэгдэж, УИХ-д “Усны лобби” бүлэг байгууллаа. У
ИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан зэрэг говийн бүсээс сонгогдсон гишүүд хамтарч, говь нутагт усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гол усны эх савыг хамгаалах, уул уурхайд усыг зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллах юм.
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад малчид, уурхайчдын саналыг сонсож, газрын доорх болон гадаргын усыг ариг гамтай хэрэглэж, хойч үедээ үлдээх байдлаар ирээдүйгээ харж ашиглах чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, менежментийг сайжруулахад лобби бүлэг зорилгоо болгон ажиллана хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдээллээ.