Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам болон төслийн үндэсний багийн төлөөлөл нар АХБ-ны Техник туслалцааны “Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Газрын доорх усыг зориудаар арвижуулах” (Managed aquifer recharge) туршилтын загвар төслийн ажлын явцтай 2022 оны 6-р сарын 6-ны өдөр танилцлаа. Энэхүү загвар төсөл нь газрын доорх усны байгалийн хомсдолын дэмжиж, арвижуулж ихээхэн хэмжээний ус ашиглалтаас үүдэлтэй усны хомсдлын асуудлыг шийдвэрлэх арга туршлагыг нэвтрүүлнэ.
Тус загвар төсөл нь Монгол оронд өмнө хэрэгжиж байгаагүй бөгөөд цаашид бусад бүс нутагт түгээн дэлгэрүүлэхэд загвар болохуйц суурь мэдээлэл олгоно. Туршилтын загвар төслийг Хэрлэн голын сав газрын Нарийн голд хэрэгжүүлэх ба загвар төслийн зорилго нь тус сав газрын голын адаг хэсгийн усны аюулгүй байдлыг сайжруулахын тулд Газрын доорх усыг зориудаар арвижуулах (MAR) төслийг туршиж, үр ашгийн үнэлгээг хийж, бусад газарт нэвтрүүлж, дэлгэрүүлэх жишээ болоход оршино. Голын үерийн урсцыг, түүний татамд хөндлөн байрлах таван шороон шуудуугаар шилжүүлнэ. Эдгээр шуудуу нь үерийн усыг татмын нарийссан хэсгийн орчинд тархац усанд автах талбай нэмэгдэх тутам түүний нэвчиц нэмэгдэнэ. Хайрган дүүргэвчтэй хэд хэдэн цооног нүх хэлбэрийн ус нэвчүүрийг байгуулж, нэвчихийг хурдасгах харьцангуй энгийн технологиор хийгдэж байгаа туршилтын загвар төсөл юм. Голын адаг ба ус нэвчүүрийн доод хэсэгт усны түвшнийг хэмжих МАР-ын ажиглалтын цооногийг байгуулсан ба усны түшингийн өөрчлөлтийг хэмжиж ус хуримтлалын тооцооллыг гүйцэтгэх боломжтой.
Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, гадаргын усны горимыг зохицуулах, хүн амын өсөлт, уул уурхайн ашиглалт нэмэгдэхийн хэрээр газрын доорх усны ашиглалт ихсэж буй өнөө цагт тус загвар төслийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг төслийн багийн зөвлөн нар онцлон тэмдэглэв.