Цахим орчинд 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр хүүхдийн тоглоомын талбайд байх саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа дөрвөн эмэгтэйн фото зураг болон тоглоомын талбайд байрлах гулсуур доор сууж, бие засаж байгаа эмэгтэйн бичлэг, гэрэл зураг тархсан.
Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Улмаар 2022 оны зургадугаар сарын 2-ны өдрийн өглөө 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 настай, эмэгтэй, “Г”, “Д”, “А”, “В” нар нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассаныг тогтоосон байна.
Мөн Иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, иргэн “Д”, “А”, “В” нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулжээ.