Хөвсгөл аймагт бага насны охиныг хүчирхийлээд хэрцгийгээр хөнөөсөн, нийслэлийн Баянгол дүүрэгт насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа Н.Мөнх-Оргилын хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон байв. Гэвч Н.Мөнх-Оргил өмгөөлөгч Н.Насанжаргалаас татгалзаж, өмгөөлөгч Г.Халзангаар эрхээ хамгаалуулахаар болжээ. Шинээр хөлсөлсөн өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэж шүүхэд тайлбарласнаар хурлыг ирэх сарын 8 хүртэл хойшлууллаа. Түүнд холбогдох хэргийг өмнө нь Чингэлтэй дүүргийн шүүх хаалттай хэлэлцэж, ялын дээд хэмжээ оноосон юм. Гэвч Улсын Дээд шүүхэд хэргийг нь хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан билээ.