Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны тавдугаар сарын 30-ны 08.00 цагаас зургадугаар сарын 6-ны 08.00 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм мэдээллийг гаргажээ.
Хур тунадас: 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар, 6-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Өнгөрсөн 7 хоногийн нийлбэр тунадас 0.1-70.9 мм орсоноос хэмжээгээр хамгийн их нь Хэнтийн Биндэрт 70.9 мм, Дадалд 58.4 мм, Өмнөдэлгэрт 51.0 мм, Норвилонд 48.6 мм, Баян-Адаргад 38.8 мм, Дорнодын Баяндунд 36.2 мм, Гурванзагалд 36.0 мм, Баян-Уулд 32.9 мм, Сэлэнгийн Бугантад 34.0 мм, бусад хэсгээр 0.1-29.0 мм бороо, аадар бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: 31, 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар 1-13 градусаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +28...+35 градус, бусад нутгаар +19...+29 градус байв.
Агаарын хамгийн бага температур: 2-нд баруун аймгуудын нутгаар, 3-нд төвийн аймгуудын нутгаар, 4, 5-нд нутгийн зүүн хэсгээр 1-10 градусаар сэрүүсэж, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6....+2 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +3...+11 градус байв.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 20-28 метр хүрч ширүүссэн байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар