Нийслэлийн Налайх дүүргийн I хорооны “Задгай” /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т, Баянцагаан уулын урд талд/ 7 хүн (2 нь хүүхэд) зугаалж байснаас нэг нь “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг өчигдөр 16:45 цагт ОБЕГ-ынхан хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан 17:55 цагт очиж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг 18:02 цагт 3 метрийн гүнээс гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.