Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний 16 нийслэлд, 8 орон нутагт бүртгэгдсэн байна.
Мотоцикл холбогдсон ослын улмаас 1 хүний амь хохирсон байна.
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,
- Зорчигч хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн,
- Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдсэн, .
- Хөдөлгөөн эхлэх 1 осол бүртгэгдсэн,
- Мотоциклтой осол 2 бүртгэгдсэн
Хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж 3 хүүхэд гэмтсэн байна. Насны хувьд 6-15 насныхан байна.
Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 423 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 336 орон нутагт 87 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.