Нийтийн тээврийн цоо шинэ 60 автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ. Нийслэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг үе шаттайгаар хийж буйн эхлэл нь энэ юм. Автобусны жолооч нар ч шинэ стандарт бүхий хувцастай болсон байна.
Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөг Улаанбаатар хотод төсөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус нэвтрүүлж байна. Хэд хоногийн өмнө нь цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд гаргасан билээ.