Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Богдын даваа уруудах замд машин шатжээ. Өчигдөр гарсан уг ноцтой хэргийн улмаас 28, 30 настай хоёр иргэн харамсалтайгаар нас баржээ. Зургадугаар сарын 1-ний 18.50 цагт гарсан уг хэргийг цагдаагийнхан шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Шатсан машин "TOYOTA PRIUS-30" загварынх байжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.