Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн ням гаригт автомашинаасаа эд зүйл алдсан хэрэг гарсны хохирогч нь “Хурд” хамтлагийнхан байжээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Хамтлагийн ахлагч Дамбын Отгонбаяр гэдэг хүн зургаан ширхэг гитараа машинаасаа алдсан гэж өргөдөл гаргасныг бид шалгаж байгаа” гэлээ.
Гэмт этгээдүүд түүний хөлөглөдөг “Тоёота Прадо” маркийн 80-90 УН… дугаартай автомашиныг Цамбагаравын ойролцоох 12 дугаар байрны гадна байхад нь арын хаалганы жижиг цонхыг хагалж, машиныг онгойлгосон аж. Улмаар машинд байсан “Tyler”, “Fenger”, “Farker” маркийн зургаан утастай, “Misikmen” маркийн аргил гээд зургаан гитарыг нь авч оджээ.
Тиймээс тус дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Харин хохирогч Д.Отгонбаяр энэ тухай мэдээлэхээс нууцалж буй бололтой. Тийм зүйл болоогүй гэсэн хариулт өгөв.
Г.РАВЖАА