“ Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулган хоёр дахь өдрөө Эрдэнэт хотод үргэлжилж буй бөгөөд 150 гаруй хүүхэд оролцож байна.
Чуулганы үр дүнд үндсэн гурван асуудал тодорхой болох юм. Тодруулбал,
- Үндэсний тодорхойлсон хувь нэмэр /ҮТХН/-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хот, орон нутгийн оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болгох
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний амжилттай хэрэгжиж буй сайн туршлагын мэдлэг солилцох, таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжууд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ сувгуудыг нээх,
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэхэд орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргахад зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэх юм.
Чуулганаар:
- Тогтвортой хөгжлийн зорилго, Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо – НҮБ-ын ХХААБ
- Үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэж юу вэ?
- ҮТХН-ийг хэрэгжүүлэх Олон Улсын Түншлэл, “Хүүхэд, залуучуудын оролцооны төлөвлөгөө” гэсэн илтгэлүүд танилцуулдахаас гадна "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн эсрэг залуучуудын оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.