БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны харьяат иргэн Б болон манай улсын иргэн Т нар бөхийн зодог шуудганд боосон алт хилээр гаргахыг завджээ. Хил, гааль тагнуулын байгууллагынхан Замын-Үүдээр БНХАУ руу галт тэргээр зорчиж явсан дээрх хоёр хүний бие болон ачаанд үзлэг хийснээр гулдмайлсан алт нуусныг нь илрүүлсэн байна.
Тэдний авч явсан алтыг жинлэхэд 3.5 кг болжээ. Уг хэргийг ТЕГ-т шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр дээрх хоёр хүнд алт нийлүүлсэн зарим хүнийг олж тайлбар авч байгаа гэнэ. Мөн ТЕГ-т БНСУ-ын иргэн К-г БуянтУхаагийн боомтоор 314 сая төгрөгөөр үнэлэгдэх 300 грамм алт хилээр гаргах гэж байсан үйлдлийг шалгаж байгаа юм байна.