Нийслэлийн засаг даргын тамгын газрын зургаан орлогч даргыг удахгүй үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэнэ. Тодруулбал,
- Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн
- Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөрөө
- Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар
- Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва
- Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн
- Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Хэмнэлтийн тухай хуулийн дагуу орлогч дарга нарыг ажлаас нь чөлөөлөх захирамж гарсан. Гэхдээ хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Дээрх зурааг даргаас хоёрыг нь үлдээж, бусад дөрвөн орлогч даргын ажлыг даалгах аж. Өөрөөр хэлбэл нэг орлогч дарга, гурван хүний үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг” гэв.