Энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03.00 цагийн үед СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн хүү айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Улмаар хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллүүд цацагдсан юм. Тэгвэл уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ. Улмаар хүүг олж, ар гэрийнхэнтэй нь Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалт хийж байгаа аж. Хүү 14 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй. Үе үе ийнхүү гэрээсээ гараад явчихдаг хэмээн мэдүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.