Хуурамч диплом худалдан авч төрийн албанд “шургалагчдын” талаар өмнө нь бид хөндөж байсан билээ. Тэгвэл энэ удаад Төрийн албаны зөвлөл, МХЕГ, БСШУЯ, АТГ, ЦЕГ-аас төрийн 42 байгууллагын 3201 албан хаагчийн 3840 ширхэг боловсролын гэрчилгээ, дипломд шалгалт явуулснаас зөрчилтэй байж болох 422 ширхэг дипломыг дахин нарийвчлан шалгасан байна. Уг шалгалтаар УБЕГ, ШШГЕГ, Сангийн яам, ЭМЯ, ХЗДХЯ тэргүүтэй 17 байгууллагад нийт 54 хуурамч дипломтой хүн ажиллаж байсныг илрүүлжээ. Дээрх мэргэжлийн хуурамч дипломтой иргэдийн 33 нь төрийн байгууллагад, 21 нь аж ахуйн нэгжид ажиллаж байсан аж. Дээрх асуудлаар Төрийн албаны зөвлөл болон шалгалтаар зөрчилтэй гарсан байгууллагуудын төлөөлөл өчигдөр сэтгүүлчдэд нээлттэй хуралдсан юм.
Хуралдааны үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 76 дугаар тогтоолоор МХЕГ, БСШУЯ, АТГ, ЦЕГ-тай хамтран “Боловсролын баримт, бичгийг хуурамчаар ашиглан төрийн албанд томилогдох явдлыг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан, үүний хүрээнд төрийн байгууллагад хулгайгаар орогсдыг илрүүлэх, шалгах ажлыг зохион бай гуулсан. Өнгөрсөн жилийн зурга дугаар сарын 25-наас энэ оны нэгд үгээр сарын 10-ны хороонд нийт 42 байгууллагын 3201 албан хаагчийн 3840 ширхэг боловсролын баримт, бичгийг шалгаж, эцсийн байдлаар 54 хүний 56 ширхэг хуурамч дипломыг илрүүлээд байна.
Энэхүү хууль бус үйлдэл, төрийн албанд мэргэжлийн бус, мэдлэг, чадваргүй хүн шургалсан явдлыг таслан зогсоох зо рилгоор хоёр журмыг 76 дугаар тогтоолд нэмж орууллаа. Тогтоолоор Боловсролын баримт, бичгийг хуурамч эсэхийг анхан шатанд хянах хяналтын нөө цийн сантай болж, төрийн албанд томилохдоо гэрчилгээг сангийн мэдээлэлтэй заавал тулгах, боловсролын бичиг, баримтыг хууль бусаар ашиглан төрийн албанд томилогдсон иргэнийг илрүүлсэн даруй албан тушаалаас нь халах, бичиг баримтыг хүчингүй болгох, мөн ажилласан хугацаанд авсан цалин, хөлсийг нөхөн төлүүлнэ. Буцаан төлөх хугацааг тодорхой заасан бөгөөд энэ хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд тухайн байгууллагын удирдлагад нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандах юм. Иймд цаашид энэ мэт хууль бус үйлдэл хийх хүн гарахгүй байх.
Нийт аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд заавал МХЕГ-ын байцаагчдыг хү- лээлгүй ажилтнуудынхаа дипломыг боловсролын мэдээллийн сантай тулгаж үзэх хэрэгтэй” гэлээ. Хуурамч дипломтой хамгийн олон хүнтэй буюу 24 ажилтантай байгууллагаар ИНЕГ тодорсон бөгөөд араас нь УБЕГ, ГИХАЭГ, ШШГЕГ, Сан гийн яам гэх мэтчилэн жагсаж буй юм. ИНЕГ-ыг төлөөлж ирсэн Захиргаа удирдлагын ерөнхий менежер Т.Батжаргал “ИНЕГ бол төрийн өм чит байгууллага биш. Ажилтан бэлт гэх, сургах гэх мэт бүх зардлаа өөрсд өө гаргадаг байгууллага. Тэ гээд ч манайхаас 24 биш 14 хүн хуурамч дипломтой гэж тогтоогдсон байгаа. Энэ хүмүүс ИНЕГ-ын биш харьяа үйлчилгээ, үйлдвэрүүдийн ажилтнууд байсан. Долоон хүнийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, үлдсэн долоод нь албан тушаал бууруулах, сахилгын зэрэг шийтгэл ногдуулаад байгаа. Түүнчлэн хуурамч бичиг баримттай хүний тоо манайд их байгаагийн учир нь бусад байгууллагын цалингаас тодорхой хувиар өндөр байдагт байгаа байх” гэв.
Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга А.Эрдэнэбат “Бид 88 их, дээд сургуулийн зөрчилтэй байх магадлалтай 241 дипломыг шалгахад төрийн албанд ажиллаж буй 54 хүний 56 ширхэг диплом хуурамч болох нь тогтоогдсон. Үүнээс таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нэг хүнд яллах дүгнэлт үйлдээд байна. Шалгалтын явцад тухайн сургуулийн захиргаа, удирдлагын зүгээс хуурамч дипломыг иргэдэд гаргаж өгсөн нь тогтоогдоогүй. Мөн байцаалтын явцад хуурамч бичиг баримттай гэдгийг нь мэдэлгүй тухайн албан байгууллагын удирдлагууд ажилд томилсон нь тогтоогдсон” гэлээ. Хууль бусаар төрийн албанд шургалагчдын 13 нь өнөөдрийн байдлаар ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа аж.
Хуурамч дипломоор ажилд орсон хүмүүсийн ихэнх нь МУИС, ШУТИС, Их засаг их сургууль, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр их сургуулийн инженер, нягтлан бодогч, эрх зүй, гадаад хэлний багшийн мэргэжлийг эзэмшсэн хэмээн хууран мэхэлж байжээ. Өмнө нь хуурамч дипломтойгоор төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан нь тогтоогдсон Нийслэлийн авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаяр, Нийслэлийн авто замын газрын ахлах менежер Б.Баянмөнх тэргүүтэй есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зохих шийтгэл, хариуцлагыг ногдуулж байсан юм. Дашрамд дурдахад, Ирэх хавраас их, дээд сургуулийн мэргэжлийн дипломыг худам монгол бичгээр хавсаргахаар болсон байна.
Б.ЭНХМАРТ