Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэхийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хэлэлцэхээр товлосон.
“Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын 3.1-д танхимын нийт шүүгчийн 6-аас доошгүй шүүгч оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцохоор заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон үндэслэлээр хуралдааныг хойшлуулав.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй албан хаагч болон нэр бүхий компанийн ажилтнууд тусгай зөвшөөрөл олгох, авахдаа авлига авсан, өгсөн хэрэгт нэр холбогдсон юм.