Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мото мэргэжлийн спорт автомашины холбоо нэгдлээ. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас байгалиа бүтээх аяныг эхлүүлж, Монголын мото мэргэжлийн спорт автомашины холбоо нэгдсэн бөгөөд байгаль орчноо цэвэрлэх, мод тарих, нийгэмд чиглэсэн сайн дурын аянд нэгдэх зэрэг арга хэмжээнүүдэд нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэн оролцож байна.