Бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, тэднийг оролцуулж садар самуун сурталчилсан, бусдыг заналхийлсэн, бага насны хүүхэд хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон Ш.Алтангэрэлд холбогдох хэргийг түүний болон өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Тэрбээр найман хүүхдийг садар самуунд уруу татаж, хоёрыг нь хүчирхийлснийг анхан шатны шүүх тогтоосон юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын хаалттай хэлэлцээд бусдыг заналхийлсэн үйлдэлд нь дөрвөн сар зорчих эрх хязгаарлах ял оноосон байна. Хүүхэд садар самуунд уруу татсан хэрэгт нь нэг, тэднийг оролцуулж садар самуун сурталчилсан хэрэгт нь тав, хүүхэд хүчирхийлсэн үйлдэлд нь 18 жил хорих ял шийтгээд хорих ялуудыг нь нэмж нэгтгэн 20 жилийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч уг ялыг хэвээр үлдээсэн байна.