Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хэлэлцэхээр товлосон байв. Гэвч энэ сарын 26-ныг хүртэл хойшлууллаа. Учир нь Ч.Сангарагчаагийн хоёр өмгөөлөгчийн нэг Г.Оюунцэцэг өвчтэй гэсэн шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасан байна.
Харин нөгөө өмгөөлөгч Б.Хишигбаатар тодорхойгүй шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй. Шүүх хуралд Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсай, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол, Ж.Эрдэнэбулган, Ө.Алтангадасын өмгөөлөгч Н.Одончимэг, Б.Цэдэндамбаа, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өмгөөлөгч Г.Оросоо нар ирсэн юм.
Г.ЦОЛМОН