Кувейтийн Эрхэм дээд эмир Монголд “эдлэнтэй” болоод хэдэн жил болж байна. Тэрбээр дархан цаазат Богд уулын Өвөр Зайсангийн амыг тэр чигт нь хашиж, энэ “эдлэндээ” бараа бологчдынхоо хамт жил бүр ирж, амраад буцдаг. Энэ аманд Байгаль орчин, байгалийн төрөл зүйлийн судалгааны төв, хоёр ч лаборатори байгуулж өгнө хэмээн авсан юм гэсэн. Авсан ч гэж дээ, манайхан өгсөн гэх нь зөв юм байна. Ямар ч том байшин, байгууламжийг нэг, хоёр жилд босгочихдог болсон өнөө цагт дэлхийн хамгийн баян орны нэг гэгддэг Кувейт байгалийн сайхан цогцолсон энэ аманд барихаар амласан судалгааны төвөө босголгүй хэдэн жил боллоо. Мөнгөгүйн зовлон байх биш, ганцхан жилд л сүндэрлүүлчихмээр юм. Барихгүй байгаад байхыг бодоход энэ аманд судалгааны төв биш, орд харш босгох гээд байгаа юм болов уу гэж хардахад хүрээд байна.
Хардах өөр нэг үндэслэл нь газар мундсан биш, манай эвэртэн туурайтнууд эцэг өвгөдөөс тахиж ирсэн дархан ууландаа барилга барих зөвшөөрөл өгсөн нь нэгийг өгүүлнэ бус уу. Өвөр Зайсангийн амны мухарт Эр хэм дээд эмирийн харш бий. Тэр бээр өнгөрсөн наймдугаар сар ын 30-нд 69 бараа бологчийнхоо хамт “эдлэндээ” амраад буцжээ. Хэн нэг даргын урилга заллагаар бус, дуртай үедээ хувийн журмаар ирээд буцдаг юм гэсэн. За энэ бүхэн дүүрч гэхэд Эрхэм дээд эмир намрын эхэн сард ирээд буцахдаа тусгаар улсын маань хил, гаалийн ажилтнуудыг баахан гайхашруулжээ. Бараа бологчдынхоо хамт тусгай рейсийн онгоцоороо буцахдаа өөрийн ачаа бараагаа каргогоор явуулсан байна. Гэтэл дээд зэргийн хамгаалалтад бай даг нисэх буудлын талбай руу Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилт нууд албаныхаа машинтай орж, хар хайрцагтай зүйл зөөн Эмирийн онгоцонд ачсан аж. Гаалийнхан чухам юу оруулж байгааг шалгах гэтэл “Энэ та нарт хамааг үй. Кувейтийн эмир явж байгааг мэдэж байна уу. Эмирийн ачаа, та нарт шалгуулах албагүй” гээд зөөгөөд байсан аж.
Гаалийн ажилтнууд зам дээр нь хөндлөн хэвтэхээс наагуур юм болж байж, хар хайрцгийг задлуулжээ. Гэтэл юу гарсан гэж бодно. Толгойг нь тасдаж, хөлдөөсөн цагаан зээр авч явсан байх юм. Энэ ачааг Хилийн мэргэжлийн хяналтынхан урьдчилан үзсэн байх учиртай. Хачирхалтай нь тус албаныхан “Бид юу ч мэдээгүй” гэсэн шиг мөрөө хавчаад сууж байсан гэвэл хүн үнэмших болов уу. Гаалийнхан онгоцонд оруулсан бусад хайрцгийг шалгах гэсэн боловч нисэх багийнхан “Нисэх цаг болчихлоо” гээд халгаагаагүй аж. Хажуугаар нь манай Төрийн тусгай албаныхан хааж зогсчихоод, гаалийн ажилтнуудыг оруулаагүй гэнэ. Гаалийн ажилтнууд нисэх буудлын талбай руу оруулсан микроав тобусанд юу байгааг шалгахаар болсон байна. Гэтэл тусгай албаны ажилтнууд “Та нарт шалгуулахгүй” гээд машинтай эд зүйлээ аваад буцжээ. Тусгаар улсынхаа аюулгүй байдлын манаанд зогсон, төрийн нэрийн өмнөөс албан үүрэг гүйцэтгэж буй гаалийнханд шалгуулдаггүй, үзүүлж болдоггүй ачаа бараа гэж баймааргүй.
Дипломат ачаа гэж бий ч ийм журмаар явуулдаггүй баймаар юм. Дэлхийн баян улсын Эрхэм дээд эмир онгоцоороо хориотой бараа бүтээгдэхүүн зөөмөөргүй юм даа. Эсвэл манай тусгай албаны ажилтнууд Эмирийн нэрээр хууль бус зүйл хийв үү. Монголд хууль үйлчилдэггүй, хил, гааль нь шүүрэн шанага шиг болсны жишээ энэ. Хуулиа гууль болгодог нь жирийн иргэд бус, төрийн алба хаагчид гэдгийг дээрх явдал харууллаа.
Д.ДАГВА