ОБЕГ-ын харьяа Булган аймаг дахь Улсын нөөцийн салбарын эрх бүхий нэгэн албан тушаалтанд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус салбарын удирдах албанд ажилладаг Н албан тушаалаа ашиглан 200 га газрыг улсын нөөцөд авах нэрээр хувьдаа завшсан гэнэ. Энэ тухай АТГ-ын ажилтнуу даас лавлахад “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байна.
Булган аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэгэн албан тушаалтныг сэжигтнээр тооцон шалгаж байгаа” гэлээ. ОБЕГ-ын эх сурвалж “Манайд энэ тухай мэдээлэл ирсэн. АТГ-аас холбогдох албаны хүмүүстэй уулзаж тайлбар авч байгаа. ОБЕГын даргын нэр дээр албан бичиг ирсэн” гэв.
Г.ОРЧЛОН