Монгол Улсад авлига хэрээс хэтэрч, судалгаа шинжилгээний олон улсын байгууллагууд санал болгосноор Авлигатай тэмцэх бай гууллага байгуулах болсон. Үүний дүнд АТГ-ыг байгуулж, төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн цаг саяхан. Гэтэл сүүлдээ тус байгууллага руу дайрч, хэрэгт шалгуулсан төрийн албан хаагчид энэ газрынхан хүн хэлмэгдүүлдэг гэх ойлголтыг нийгэмд төрүүлэхийг оролдож байгаа. Зарим нэг улсад ч авлигатай тэмцэх байгууллагаа үгүй хийхийн тулд удирдлагыг нь хорлох, шоронд үндэслэлгүйгээр хорих, Парламентын ги шүүд, төрийн өндөрлөгүүд нь өөрсдөдөө дуулгавартай үйлчлүүлэхээр өөрийн хүнээ тавих гэх мэтээр ажиллаж дотроос нь хагалан бутаргаж, эцэст нь тус байгууллага нь юу ч биш болж дууссан тохиолдол байдаг юм билээ.
Манай улсад ийм явдал давтагдаж байна гэхэд болохоор. АТГ-ын дарга нарыг улсын нууц задруулсан, ажилтнаа тагнаж чагнасан гэж буруутган 2-2.4 жилийн хугацаагаар хорихоор болсон. Тэд улсын нууц задруулсан уу, чухам юуг нь нууц гээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Учир мэдэх хүмүүсийн ярих нь ажилтнаа тагнах үндэслэл байсан уу гэвэл байсан юм билээ. Сэжигтэй санагдсан учраас гүйцэтгэх ажил явуулсан гэдэг. Тус байгууллагын ажилтнуудад өширхсөн эрүүгийн хэрэгт холбогдогч, төрийн өндөр албан тушаалтнууд, хуульчид АТГ-ыг элдвээр гоочлох болсон гэх юм. Ийм нэгэн явдлыг эрэн сурвалжилж олсноо уншигчдадаа хүргэе. Гурван шатны шүүх гэм буруутайг нь тогтоогоод байхад мөрдөгчөө хэрэгт холбогдуулахын учир юу байв
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцон хоёр жил хорих ял оноосон юм. Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа тус аймгийн Эрүүл мэндийн газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Төгсжаргалаар дамжуулан эрүүгийн хэрэгт холбогдсон иргэн Р.Батбаяраас нэг сая төгр өгийн хахууль авч, хэргийг нь хэрэгсэхг үй болгож өгчээ. Энэ хэргийг АТГ-т шалгаж байх явцад Ш.Болд-Эрдэнэ Р.Батбаярыг элдвээр дарамталж, мэд үүлгээсээ буцахыг шаардаж, мөрдөн байцаагчаа хилс хэрэгт гүтгэн эрүүгийн хэрэгт шалгуулж байсан талаар бид 2009 оны арваннэгдүгээр сард нийтэлж байсан билээ.
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаалтаар авлигын хэрэгт холбогдсон прокурорын хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч гэм буруугүй нь тогтоогдсон юм. Харин прокурор Ш.Болд-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Р.Батбаяраас Г.Төгсжаргалаар дамжуулан авлига авсан үйлдэлдээ анхан шатны шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэрбээр, давж заалдах гомдол гаргаж, заргалдсан боловч ялаа хүндрүүлж, торгуулиа хорих ялаар солиулсан юм. Улсын Дээд шүүхэд уг хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзжээ. Ингээд тэрбээр хорих ангид ялаа эдлээд гарчээ. Гэтэл тэрбээр шүүх прокурорын байгууллагын удирдлага өөрчлөгдсөн, АТГын дарга нар ял шийтгүүлсэн зэргээр далимдуулан өөрийг нь байцааж байсан байцаагчаа гүтгэн шинээр илэрсэн нөхцөл гэсэн үндэслэлээр хэргээ сэргээн шалгуулж, өөрийг нь гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон ажилтнаас хариугаа авахаар ажиллаж эхэлсэн байна.
Тиймдээ ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхнаар шалгуулахаар дахин гомдол гаргажээ. Прокурорын байгууллагын удирдлагад түүний нутаг нэгтнүүд очсон нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгийг үүсгэсэн гэх юм. Авлигын гэх хоёр хэргийг прокурорын байгууллагаас яаралтай сэргээж шалгах үүрэг өгч, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилж үүлсэн нь ийн хардахад хүргэсэн аж. Ийнхүү мөрдөн байцаагчаа хэрэгт холбогдуулж, дахин шалгуулж байгаа нь АТГ-т итгэх иргэдийн итгэлийг бууруулж, уг байгууллагыг хараар будах гэсэн оролдлого байхыг ч үгүйсгэхгүй” хэмээн тус газрын цөөнгүй ажилтан өгүүлэв.
Ш.Болд-Эрдэнийн хэргийн гэрч, холбогдогч байхгҮй болсон нь түүнд боломж олгов уу Ш.Болд-Эрдэнэд холбогдох хэрэгт гэрчээр байцаагдсан гол хүн өдгөө байхг үй. Нэг гэрч нь өөр тийшээ шилжжээ. Энэ нь хэргээ шинээр илэрсэн нөхц өл байдал нэрийн дор задлан, ял завшиж, мөрдөн байцаагчаасаа өшөө авахад боломжийг түүнд бүрд үүлээд байгаа бололтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрээ хэлэхийг хүсээг үй эх сурвалжийн өгүүлснээр Ш.Болд-Эрдэнэд нэг сая төгрөгийн хахууль өгсөн Р.Батбаяр ял эдэлж байхдаа хорих ангидаа нас баржээ. Түүнийг өвчний учир нас барсан гэж дүгнэсэн юм. Магадгүй сэтгэл санааны дарамтаас болж амиа алдсан байж ч болох. Прокурор Ш.Болд-Эрдэнэ АТГ-т шалгуулж байхдаа талийгаач Р.Батбаярыг хүссэн газартаа хүмүүсээр дуудуулан дарамталж, цохиж зоддог байсан гэдэг. Энэ тухай хохирогчийн өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт ч байдаг гэсэн. Тэрбээр Р.Батбаярыг “Би шоронд орвол чи үхдэл болно. Би прокурор хүн, амиа аваад гарчихна” хэмээн заналхийлж байсан гэх юм.
Түүгээр ч зогсохг үй Р.Батбаярын хаана хоригдож байгааг эхнэрээс нь мэдэж авчихаад хүнээр дарамтлуулсан гэх мэдээлэл ч байна. Ш.Болд-Эрдэнэ Ганцхудагийн аж ахуйн албанд ял эдэлж байхдаа түүний найз бүсг үйд уулзъя хэмээн хэлүүлжээ. Улмаар түүнээс Р.Батбаярын хоригдож буй ангийг нь мэдэж, танилаараа Р.Батбаяр руу дарамталсан үг байнга дайдаг байсан гэх юм билээ. Энэ бүх дарамт Р.Батбаярыг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй. Түүнчлэн Ш.Болд-Эрдэнэд зуучлан Р.Батбаяраас мөнгө авч өгсөн Г.Төгсжаргал өдгөө харь оронд амьдарч байгаа. Монголд гэрчийг хамгаалах тогтолцоо байхг үйгээс хэргийн холбогдогч нар гэрчүүдээ өөрсдөө гадаадад гаргаж, хууль хяналтынханд тайлбар өгүүлдэггүй явдал цөөнг үй гарчээ.
Ш.Болд-Эрдэнэ түүнтэй нэгэн адилаар гэрчээ харьд явуулсан байхыг үгүйсгэхг үй. Ингэхдээ өөрт ашигтай мэдүүлгийг Г.Төгсжаргалаар гаргуулж, түүнийг нь үндэслэн АТГ-ын мөрдөн байцаагчийг дахин эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Өдгөө тэрбээр прокурорын байгууллагын үүдээр эргэлдэн өдрийг өнгөрөөж буй. Магадгүй УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас ирүүлэх хэргийг “ногоон гэрлээр” шүүхэд хүргүүлж, өшөөг өө авах боломжийг сүвэгчилж байгаа байх. Бүр цаашлаад прокурорын байгууллагад эргэн орох гэж ч зүтгэж байхыг үгүйсгэхгүй. Уг нь түүний прокуророор ажиллах эрхийг нь шүүх тодорхой хугацаагаар хасчихаад байгаа юм.
Г.РАВЖАА