Иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авсан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газраас шалгасан. Улмаар прокурор түүнд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүхээс Ч.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэсэн. Харин прокурор шийдвэрийг эсэргүүцээд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ. Тодорхой хэлбэл, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаалаа.