Төв шуудангийн уулзварт энэ сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн талаар Замын хөдөлгөөний удирдлагийн төвөөс мэдээллээ.
Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгана. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолоочид Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж, оролцохыг албаныхан санууллаа.