Өнөөдөр 12 цагийн орчим БЗД-н нутаг дэвсгэр 23-р хороо, улиастай руу эргэх зам дээр автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна. Тодруулбал, Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд "Daewoo" маркийн автобустай "Киа бонго" маркийн ачааны автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, "Киа бонго" маркийн автомашины жолооч амиа алджээ.
Ослын газарт цагдаагийн алба хаагчид болон 103, 105-ын бүрэлдэхүүн ажиллажээ.
ТЦА-наас Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгох, -
- Эгнээ байраа зөв сонгох, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх;
- хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
- Гар утас ашиглахгүй байх;
- мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг албаныхан зөвлөж байна.