Манай улс 2015 онд смарт картыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Нийтийн тээврийн татаас 2015 онд 53 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 180 тэрбум төгрөг болжээ. 130 тэрбум төгрөгийн нэмэлт татаас смарт карттай болсноор нэмэгдсэн гэнэ. Улмаар бүх тооцоо, судалгаа, датануудаа БНСУ руу илгээдэг учраас санхүүгийн шалгалт хийж болдоггүй гэх. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцож буй нийт иргэний мэдээлэл БНСУ руу явдаг аж. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар "Смарт картыг Улаанбаатар хотын нийтийн тээврээс хална. Улмаар бид хэмнэлтийн горимд шилжих ёстой. Нийслэлийн төсвийн зардал илтэд нэмэгдэж байна. Зардал нь 130 тэрбум төгрөгөөр нэмэгддэг дижитал систем дэлхийн хаанч ч байхгүй. Манай үндэсний болон технологийн дэвшилтэт компаниуд үүнийг хийчих бүрэн бололцоотой. Үүний бүх шийдлийг ICT групп гаргачихсан юм билээ. Үндэсний компаниудтайгаа хамтарч Улаанбаатар хотын нийтийн тээврийн цахим шилжилтийг хийх төлөвлөгөөтэй байна. Үүний дагуу гэрээ байгуулахаар бэлдэж байна" гэв.