30 жилийн өмнө манай улсад нэн ховордсон тахь хэмээх амьтан өдгөө 900 гаруй толгой болон өсжээ.
Тахь сэргээн нутагшуулалт хийх ажил нь1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс тахийг Монгол улсад сэргээн нутагшуулах ажлыг эхэлсэн ба анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 толгой тахийг зөөвөрлөн нутагшуулсан байдаг.
2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах 3 дахь үйл ажиллагаа эхэлсэн.
МОНГОЛ ОРОНД БАЙГАЛЬД ЗЭРЛЭГЭЭР ОРШИХ 900 ГАРУЙ ТАХИЙН ПОПУЛЯЦ БИЙ БОЛЖЭЭ
Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргаад байгаа юм.
Түүхт ойн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд уран сэтгэмж, гүйцэтгэлээр дамжуулан байгаль хамгаалахад иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг хо
ёр сар гаруй хугацаанд зарлаж, өчигдөр /2022.05.17/ шагнал гардуулжээ.
Сурагчид тахь хэмээх зэрлэг адууны тухай өөрсдийн ойлголт, төсөөллөөр зураг болгон дүрсэлж 200 гаруй бүтээлийг уралдаанд илгээсэн байна.
Арга хэмжээнд “Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” гар зургийн уралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Хустай цогцолбор газар” төв ТББ, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Хомын талын тахь ТББ, Олон улсын тахь групп нийгэмлэг, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж, Jet school of Mongolia сургалтын төв, Сэлбэ олон улсын сургууль, Мудра арт клуб дэмжлэг үзүүлэн оролцов.