Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.
- Өнхрөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн,
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна.
Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 1 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.