Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Задгай” “Хэрлэн” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэх дуудлагыг албаныхан өчигдөр 16:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан очиход Булган сумын харьяат иргэн Д /65 настай, эрэгтэй/ Хэрлэн голд живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.