Нийслэлийн Замын хөгжлийн газар авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд энэ онд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ. Тус ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлтийн ажлыг зургадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Тухайн авто замуудад ээлжит болон их засварын ажил хийлгүй 10-17 жил болжээ. Тухайлбал, Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл авто замыг 2004 онд шинэчилснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Эдгээр зам бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм.